ГХ-ны САЙД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫН ТАЛААР БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д саатуулагдан.

Тухайн үед тэд 70 кг буюу их хэмжээний хар тамхи дипломат дугаартай авто машинд тээвэрлэж явсан бөгөөд өмнө нь энэ хэргийг давтан үйлдэж байх байх үедээ баригдсан гэх гэдгийг зарим эх сурвалж хэлж буй.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гарагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.