АН-аас хөөгдсөн Ж.Батзандан

Намынхаа бодлогоос тэрсэлсэн "хэрэг"-ээр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас хөөгдөж, нэр дэвших эрхээ хасуулсан.

Улмаар тэд хамтран шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдэж "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" буюу ШИНЭ нам байгуулсан билээ. Тэгвэл тус нам анхдугаар Их хурлаа өчигдөр Төрийн ордонд зохион байгуулж, намын үзэл баримтлал, дүрмийн төслөө хэлэлцэн баталсан байна.

Улмаар намын даргад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч Л.Болд гишүүн нэрээ татан авснаар хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар Ж.Батзанданг сонгожээ. Мөн хурлын үеэр намын Бага хурлын 152 гишүүнийг сонгон батламжилсан байна.