Манай улсын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Манай улсын хоёр дипломатч их хэмжээний хар тамхи зөөвөрлөж явсан хэргээр ХБНГУ-д саатуулагдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ талаар ГХЯ-наас "Энэ мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өгчээ.

Энэ тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд анх гарсан бөгөөд ингэхдээ "Дрезден хотод Монгол Улсын дипломатч гэх хоёр иргэнийг 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдуулан саатуулсан байна. “Зургаадугаар сарын 5-ны даваа гарагт замын цагдаа нар Чех-Германы хилийн ойролцоох хурдны зам дээр явж байсан машиныг шалгаж, 3 сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсныг илрүүлжээ. Цагдаа нар Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатч гэх хоёр монгол ногоон паспортаа үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Тус улсын Хил хамгаалах газраас мэдээлснээр, сэжигтнүүдийн машиныхаа тээшинд тээвэрлэж явсан тус бүр нь 500 гр-ын жинтэй, 140 боодол хар тамхийг хураан авч, шалгаж эхэлсэн" гэх мэдээлэл гарчээ. 

https://www.lvz.de/Region/Polizeiticker/Dresdner-Zoll-findet-70-Kilo-Heroin-bei-falschen-Diplomaten