Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай дахин цагдан хорилоо

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан гэх дуулианд нэр холбогдоод буй ХХБ-ны удирдлага Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая цагдан хорьжээ.  Ингэхдээ нэг сараар цагдан хорихоор болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Уг нь түүнийг цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦГ-аас энэ сарын 21-нд Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Гэвч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулаад байсан юм. Үүнээс хоёр хоногийн дараа мөн л түүнийг цагдан хорих эсэхийг шүүх дахин хэлэлцсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан мөн л л шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан. Тэгвэл өнөөдөр шүүх хурал болж түүнийг нэг сараар цагдан хорилоо.