С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн толгойлсон авлигажсан Засгийн газар огцрох ёстой

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллийн эхэнд "Манай намаас гурван асуудлын хүрээнд мэдээлэл хийх гэж байна. Нэгдүгээрт АН-аас 2012-2016 оны нийгэм эдийн засгийн санхүүгийн нөцөл байдлыг өнөөгийн цаг үетэй харьцуулж Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар та бүхэнд мэдээлэл танилцуулна. Хоёрдугаарт, АН-аас өнөөдрийн нөхцөл нөхцөл байдалтай холбогдуулж манай намын Улс төрийн зөвлөлөөс лан бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар танилцуулна. Гуравдугаарт үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор өнөөдөр Монгол Улсад хүний эрхийн болон бусад асуудлын хүрээнд ярих юм гэсэн. 

Ингээд тэрбээр "Манай намаас мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 16-нд Монголбанкны удирдлагыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын даргад хүргүүлсэн ч энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байгаа, өнгөрсөн гурван жилийн хугацаанд төгрөг 30 хувиар буурсан, чанаргүй зээл өссөн зэрэг Монголбанкны удирдлагын урагшгүй бодлого гэж Ардчилсан нам үзэж байгаа юм байна. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг яаралтай хэлэлцэхийг шаардаж, мэдэгдэл гаргасан байна" гэсэн юм.

Мөн сүүлийн үед үүсээд ерөнхий боловсролын сургуулиудын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь салбарын бодлого алдагдсан учраас Эрүүл мэндийн сайд огцрох ёстой гэж АН-ынхан үзэж байгаа аж. Түүнчлэн сүүлийн хоёр жил У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар авлигажсан, ЖДҮХС-гаас зээл авч, давуу эрх өөрсөддөө бий болгосон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн гэж гоё тоо ярьж байгаа ч бодит амьдрал дээр инфляци өссөн, өргөн хэрэглээний мэдээллийн барааны үнэ нэмэгдэж, замбараагүй болсон, яаман дээр хүний амь эрсэдсэн хэрэг нь өнөөдөр ч шийдэгдээгүй, сайд нар нь 10 сая ам.долларын авлига авсан гээд олон асуудал өнөөдөр ямар нэг байдлаар тодорхой болсон зүйл алга байна. У.Хүрэлсүхийн толгойлж байгаа энэ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байна гэсэн юм. 

Мөн Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд  ард түмний жагсаал зохион байгуулж, бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.