Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсанаар түүнийг цагдан хорих хугацааг хойшлууллаа

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн алба/ЭЦА/-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлжээ. Улмаар шүүх энэ энэ саналыг хэлэлцэж байсан ч хойшлууллаа.

Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна. 

Энд сануулахад Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд  ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх "Энхжин" хотхоноос  баривчилж байсан. Ингэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудлаар 24 цаг саатуулаад сулласан юм.