АРДЧИЛСАН НАМ ГУРВАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсөж, Ардчилсан намд хүнд гарз тохиолоо. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Өнөөдөр (2019.05.18) 12:00 цагаас Төрийн ордонд УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид цуглаж, болсон үйл явдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж буй юм.

Түүнчлэн Ардчилсан намаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Ардчилсан намын ОНХА