Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өглөө

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн. 

Тэгвэл энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүд болох Д. Д.Дамба-Очир, Ш. Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг хүлээж аваагүй байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө дөнгөж сая өгчээ.