УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын бухимдал

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт МАН-аас таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан тухайгаа мэдээлсэн. Ингэхдээ тэднийг улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэж үзсэн юм. Тэгвэл дөнгөж эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр дээрх гишүүд байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ одоо коммунист нөхцөл рүү орж байгаа гэсэн үг үү. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. "Оюутолгой" компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн намаас нь гишүүнээс нь хөөчих хэрэгтэй гэсэн бол

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийг салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институци рүү халдаж байгаа нь буруу гэсэн юм.