ЭМЯ-ны ажилтнуудыг авлигын хэргээр саатууллаа

АТГ-аас ЭМЯ-ны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжсэн тухайгаа мэдээлсэн.  

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 15-ны өдөр АТГ-аас нэгэн баривчилгаа хийжээ. Ингэхдээ АТГ-аас ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж. Зөвхөн цагдан хорьсон нь хоёр хүн байгаа болохоос энэ хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа аж.