АН: 10 сая ам. долларын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 10 сая ам.доллартай холбоотой асуудлаар мэдээлэл авах хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Тодруулбал, сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр У.Хүрэлсүхийн толгойлдог Засгийн газрын нэг сайд сая ам.долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл гарч байгаа юм. Иймээс Ардчилсан намын зөвлөл эл асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхийг Ерөнхий сайдаас хүсчээ.