МАХ-ны Залуучуудын зөвлөл УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар АТГ-т хандлаа

Монголын ардчилсан холбоо/МАХ/-ны Залуучуудын зөвлөлөөс өнөөдөр АТГ-ын гадна жагсаж, мэдээлэл хийлээ. 

Тэд "Капитал" банкны дампуурлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд тус зөвлөлийн гишүүн н.Бат-Энэрэл "Өнгөрсөн сарын 23-нд "Капитал" банкны дампууралтай холбоотой мэдэгдлийг манай МАХ-ны Залуучуудын зөвлөлөөс АТГ-т хүргүүлж, шат дараатай хариуцлага нэхэх асуудлыг ярина гэдгээ мэдэгдсэн. Хариу өгөхийг хүлээсэн ч өгсөнгүй. Иймээс дараагийн шатны арга хэмжээгээ авч байна. Монголбанк энэ асуудалд яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Хардах эрхийнхээ хүрээнд эрх бүхий зарим албан тушаалтан энэ дампууралтай холбогдож байж магадгүй гэсэн үүднээс АТГ-т шаардлага хүргүүлж байна. Банкны төлбөр түргэн гүйцэтгэгч чадвар муудчихаад байхад яагаад шалгаад, арга хэмжээ аваагүй юм бэ гэж Монголбанкныхнаас асуумаар байна. Мөн "Капитал" банк дампуурах нь аль  эртнээс тодорхой болчихоод байхад 7 гэрээний хүрээнд 105 тэрбум төгрөгийг төрийн мөнгөнөөс шилжүүлж байршуулсан нь хардлага төрүүлж буй тул дээрх албан тушаалтнууд авлига өгсөн, авсан байж болзошгүй хэмээн тэд хардаж, хавтаст хэрэг нээж шалгахыг шаардаж байна" гэсэн юм.  

Мөн энэ асуудлын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарыг шалгуулах шаардлагыг хүргүүлж байгаагаа тэд дуулгасан.