Энэ бямба гарагт

2019 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт "Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар–Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах аж. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах аж. 

Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.  “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.