Ирэх лхагва гарагаас сайжруулсан түлшийг худалдаанд гаргана

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр энэ сарын 15 буюу ирэх лхагва гарагаас хэрэгжиж эхлэнэ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн буюу энэ сарын 15-наас сайжруулсан түлшийг худалдаанд гаргах ажээ.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс, тусгай картаар авах аж. Энэ тухай албаныхны мэдээлснээр нэг өрх 2-6 тонны түлш авах эрхтэй байх ба шахмал түлшний савлагаа нь 25, 600, 900 кг болон нэг тонн байна гэдгийг хэлж байна. Мөн шахмал түлшний тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Түүнчлэн нийлэлд түүхий нүүрс оруулахыг хоиглохтой зэрэгцэн энэ ажлын хүрээнд ЦЕГ-ынхан 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулжээ. Эдгээр хүмүүс нь түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхад хяналт тавих юм байна. Ингэхдээ тэд Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллуулах аж. Мөн ийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгөх, үүнд хяналт тавих зэрэг ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх аж.