Энэ сарын 7-нд Зайсанд байрлах “Бургер Кинг”-ийн салбараар үйлчлүүлсэн гурван иргэн хордож, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хандсан тухай мэдээлж байсан.

Тухайн үед албаныхан энэ мэдээллийг баталж "ХӨСҮТ-д одоогоор гэр бүлийн гурван хүн хандсан" гэж байсан бол НМХГ-ынхан "Бургер Кинг"-ийн тус салбарыг хаасан. Шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өгч байлаа. Тэгвэл “Бургер Кинг”-д хордсон гэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хүн хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандсан гэх мэдээлэл байна. 

Түүнчлэн мэргэжлийн байгууллагынхан иргэд юунаас болж хордсоныг шалгаж байгаа бөгөөд НМХГ-ынхан л гэхэд өмнө нь хийсэн “Шинжилгээний хариу гараагүй байна" гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Түүнчлэн “Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хэчнээн хүн эмчлүүлж байгаа талаар тус төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн. Хэчнээн хүн “Бургер Кинг”-д хордсон талаарх мэдээллийг нэгтгэж байна. Удахгүй энэ тухай мэдээлэл бэлэн болно. Мөн шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэсэн хариултыг өгч байна.