ЗУРГААН НАСТНУУДЫН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 13-НД ЭХЭЛНЭ

Зургаан настнуудыг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл энэ сарын 13-нд эхлэхээр болжээ. Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр бүртгэлд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдах аж. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд элсэх боломжгүй ажээ.  Зургаан настнуудыг бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх, хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

Мөн шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзэх юм байна. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Бүртгэл энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 38.232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно гэсэн мэдээлэл байгаа юм.