Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган болно

ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган"-ыг 2019 оны тавдугаар сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Тус чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.