Зайсанд байрлах “Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ. Энэ тухай гомдлыг тус салбараар үйлчлүүлсэн иргэд гаргасан бөгөөд тодруулбал, гурван иргэн ХӨСҮТ-д хандсан байна.

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга “Хоолны хордлогод орсон гэх шалтгаанаар хүмүүс ирсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр  тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэсэн байна. Харин энэ талаар НМХГ-ынхан  энэ асуудалд "Энэ тухай дуудлага манайд өнөөдөр /2019.5.7/ 11.00 цагт ирсэн. Одоогоор гурван хүн хордсон байна. Хордлогын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид ажиллаж байна” гэсэн юм.