ЭЗБХ: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын Ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцах байсан. Гэвч байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргажээ. Улмаар энэ асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.