АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардлаа

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийг огцруулахыг шаардлаа. Энэхүү шаардлагаа өнөөдөр хүргүүлсэн байна.

Уг шаардлагад судалгааны байгууллагын дүнгээс С.Эрдэнийг намын дарга болсноос хойш АН-ын рейтинг унаж байгаа, "Эрдэнэт"-ийн 49 хувь-д оролцсон гэсэн үндэслэлүүдийг дурьджээ.

Мөн Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа хууль бус үйлдэл хийсэн зэрэг 15 үндэслэлийг  дурьдсан байна.

Иймээс намын Онц их хурлыг хуралдуулж, С. Эрдэнийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаарджээ.