Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрхийн зөвлөх Г.Уянга, Монгол Улсын иргэн С.Шаарийбуу нар өнгөрсөн амралтын өдрүүдээр Малайз улсын Куала Лампур хотыг зорьсон.

Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга энэ тухай өөрийн цахим хуудастаа “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт Улаанбаатараас хөдөлж байна. Мнгол Улсын иргэн хэн ч, хаа ч байсан Монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал тавдугаар сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” хэмээсэн юм. 

Тус улсад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяад холбогдох хэргийг тус улсын хуулийн байгууллага хаагаад байсан. Гэвч өнгөрсөн жил дахин сэргээж шалгасан бөгөөд шүүх хурал нь өнгөрсөн нэгдүгээр 20-нд Малайз улсын Куала Лампур хотноо эхэлсэн. Гэвч өнөөдөр болохоор хойшлуулаад байсан юм.  

Шүүх хуралд бөгөөд шүүх хурлын талаар мэдээлэх болно.