Ерөнхий аудитор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдах байсан ч ч хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан тул хуралдааныг хаалаа.

 Учир нь бүрэн эрхээсээ түр түдгэлзээд байсан Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө  гаргажээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг өргөдлийнх нь дагуу ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.

Дашрамд мэдээлэхэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд тэрбээр ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон юм.