Төв банкнаас энэ сарын 8-нд "Капитал" банк дампуурсан гэдгийг зарласан. Улмаар өнгөрсөн сарын 29-нд  "Капитал" банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Янжин, Зээлийн газрын захирал Дэлгэрцэцэг нарыг хуулийн бхйгууллагынхан саатуулж цагдан хорьсон. Мөн энэ хэргийн мөрдбөн байцаалтын ажиллагаанд Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа юм. Тэгвэл "Капитал" банкны эзэн, "Бишрэлт" группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. 

Учир нь дампуурлаа зарлаад байгаа “Капитал” банк нь нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум зэрэг мөнгийг салхинд хийсгэж, улсад болон иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа юм. Харин харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийн хохирлын хэмжээг эцэслэн гаргаагүй байгаа юм.  

Түүнчлэн энэ хэргээс болж тус банкны харилцагчид хүнд байдалд ороод байгаа бөгөөд нэг харилцагч харамсалтайгаар нас барсан билээ.