Шатахууны үнэ дахин нэмэгдэж  1850-1860 төгрөгт хүрчээ

Шатахууны үнэ дахин нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим нефть импортлогч компаниуд шатахууны үнийг литр тутамд 70-80 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр зарим шатахуун түгээх станц АИ 92 автобензиныг 1850-1860 төгрөгөөр зарж байна. Харин энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрынхан "Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна" гэсэн тайлбарыг өгч байгаа аж. 

Дашрамд мэдээлэхэд сүүлийн сар гаруйн хугцаанд шатахууны үнэ 130-140 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 45-50 төгрөгөөр нэмэгдсэн бол өнөөдөр 1785-1790 төгрөгт хүрээд байна.