ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэг ч мэдүүлэг өгөөгүй байгаа аж

ТС.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг баривчлан цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байгаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 15 хоног хорих шийдвэр гаргасан бөгөөд энэ хугацаа дуусах болоогүй байаа юм.

Түүнийг хоригдсоны дараахан түүнээс мэдүүлэх авах гэхэд ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарч байсн. Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа тухай зарим эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, тэрбээр энэ асуудал улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэж байгаа аж. 

Дашрамд мэдээлэхэд Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг юм байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа юм.