"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралджээ. Улмаар гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Уг нь тус компанийн ТУЗ 2018 оны аравдугаар сард хуралдаж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилж байсан юм. 

Ч.Саранжавын хувьд эрчим хүчнийсалбарт чамгүй олон жил ажиллаж байгаа. Өмнө нь "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан юм. Улмаар Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн өмнөх удирдлага Д.Бямба-Очирыг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан дараа тэрбээр энэ албан тушаалд очсон юм. Түүний хувьд энэ албан тушаалд очихдоо хэл аманд багагүй өртсөн бөгөөд учир нь тэрбээр БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн гэр бүлийн хүн юм.