АН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээжит бус хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2019 оны зургаадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ хэлэлцсэн бөгөөд улмаар энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ. 

Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.

Мөн энэ удаагийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Болорыг Архангай, Д.Жаргалсайханыг Баянхонгор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Р.Сэддоржийг Өмнөговь, О.Мөнхбаярыг Төв аймгийн Улс төрийн зөвлөлд тус тус сонгосон байна. Тус намын Улс төрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга  нар болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүн багтдаг аж.