Тагнуулын бас нэг ажилтанг баривчилжээ

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх үндэслэлээр ял сонссон этгээдүүдийг эрүүдэн шүүсэн хэмээн ТЕГ болон ШШГЕГ-ын томоохон албан тушаалтнуудыг саатуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг яг энэ үдэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөөд түүний хорих хугацааг 15 хоноогоор сунгасан юм. Тэгвэл өчигдөр ТЕГ-ын ажилтан Б-г хууль хяналтынхан саатуулжээ. Түүнийг мөн л дээрх үндэслэлээр буюу хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэмээн саатуулсан бололтой. Дашрамд мэдээлэхэд АТГ энэ хэргийг шалгаж байгаад энэ сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн юм.