Багш нарын VII их хуралд оролцож байсан багш амиа алджээ

Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болсон. Тухайн хурал дуусах өдөр Завхан аймгаас оролцсон багш цус харвалтын шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Жаргалант цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа нь хурал дуусахад ухаан алдсан байдалтай байсан ажээ. Улмаар түргэн дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч  цус харвалтын шалтгаанаар энэ сарын 17-ны өдөр амиа алдсан юм байна. Харин дээрх хэргийн талаарх мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө бичсэн байжээ. 

эх сурвалж:buzznews.mn