100 айл орчимд хүн буудуулж нас барлаа

 Зуун айлын автобусны ойролцоох "Нарлаг зоог"-гийн газрын өмнө 40 орчим насны эрэгтэй буудуулж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. Тодруулбал, өглөөний 07:00 цагийн орчимд толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага Шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Цагдаагийн тус газарт үздэг шалгалт хийсэн бөгөөд ямар буугаар буудсан болохыг  задлан шинжилгээгээр тогтоох ажээ. Мөн цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ.  Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.