Хотын дарга С.Амарсайхан энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайн урд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг авто зогсоолтой танилцсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгосон билээ.

Тэгвэл өнөөдөр дээрх захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг “Ю Би Констракшн” ХХК-д хүргүүлжээ.