МАН-ын Бага хурал ирэх даваа гарагт болно

Өнөөдөр хуралдах товтой байсан хэд хэдэн байнгын хороо ирц нь хүрээгүйн улмаас хойшлоод байсан. Тэгвэл энэ өдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан юм байна.

Хурлаар жилийн тайлангаа танилцуулж, Бага хурлынхаа товоо гаргажээ. Ингэхдээ ирэх даваа гарагт буюу энэ сарын 29-нд намын Бага хурлаа хийхээр товлосон байна.  Мөн Бага хурлаар Хэнтийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэх болон хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулах ажээ. 

Дашрамд мэдээлэхэд тавдугаар сарын 1-н гэхэд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх ёстой бөгөөд тавдугаар сарын 4-нд намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм.