Ц.Анударь

БНХАУ-ын Бээжин хотод зохиогдож байгаа Дэхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь Монгол Улсын рекорд тогтоож, ОУХМ цолны болзол ханган, "Токио-2020" олимпийн наадмын анхны эрхийг авлаа. Тэрбээр энэ сарын 20-29-ний хооронд болж буй дэлхийн цомын тэмцээний хийн гар бууны дасгалд 578 оноогоор тавдугаар байр эзэлсэн бөгөөд түүний өмнө бичигдсэн тамирчид бүгд олимпийн эрх авсан тул манай тамирчинд давуу эрх олгогджээ. Ц.Анударь финалд буюу хасагдах шатанд 157,3 онож зургадугаар байр эзэлсэн байна. Энэ зайд БНСУ-ын Ким Мин-Жүн түрүүлж, ОХУ-ын Виталина Батсарашкина мөнгө, Унгарын Вироника Майор хүрэл медаль хүртсэн байна.