ЦЕГ: Б.Хурцыг  үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн

С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ болон ЦЕГ-ын дөрвөн албан тушаалтанг саатуулаад байгаа. Тэгвэл өчигдөр орой ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү зарим тайлбарыг өгсөн. Тодруулбал тэрбээр "С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан энэ сарын 23-нд буюу өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Одоо үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлээд байгаа" гэсэн юм. 

Дашрамд мэдээлэхэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг АТГ-аас шалгаж байгаад өнгөрсөн баасан гараг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр прокурор харьяалал тогтоож Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бөгөөд Б.Хурцаас гадна Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг байсан гэх мэдээлэл бий. Харин сайд энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм.