Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэргээр шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Тодруулбал, АТГ-аас Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нарыг шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх хүмүүс нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьжээ. Ингээд 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөр гэж их хэмжээний мөнгө авсан ч харамсалтай нь бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэгийг нь ч хэрэгжүүлээгүй ажээ. Иймээс хөрөнгө оруулагчдын талаас гомдол гаргаж дээрх хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Одоо энэ хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд удахгүй албан ёсоор мэдээлэл өгөх юм байна.