Хотоо ямар хүмүүсээр

Олноо "бургас" алдрыг хүртээд буй С.Амарсайхан арай л гэж хотын дарга болсон. Хотын дарга болсон даруйдаа л өмнө нь хийж байсан таагүй үйлдлүүдээсээ болж олны шүүмжлэлд өртөж байсан тэрбээр өөрийгөө төлөөлөх зургаан орлогчоо мөн л хэм амтайхан томилсон юм. Гэвч харамсалтай нь өнөө хэдэн орлогч нь угаас нэр муутай дарга аа аврах биш харин ч хөөдөх болов.

Тухайлбал, өчигдөр хотын даргын Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон гэх Д.Мөнхжаргал айлын шатаж байгаа байшингийн өмнө сельфи хийж хотын даргын орлогч болсноо тунхагласан зарласан. Түүний энэ ёс зүйгүй үйлдлийг олон нийт шүүмжлээд эхэлмэгц яаран сандран тайлбар өгсөн нь туслахууд нь өөрийнх нь зургийн ойроос авч пейж хуудсанд оруулсан гэсэн тайлбар. Гэвч түүний хөгжилтэй ч гэмээр хөгийн ч гэмээр энэ тайлбар олны бухимдлыг улам хүргэж яг одоо хотын даргын орлогч Д.Мөнхжаргал хатагтайн имижээр сельфидэх аян цахим орчныг хөгжөөж байна. Гэтэл хотын даргын орлогч хатагтай угаасаа л мэдрэмж тааруу нэгэн бололтой. Учир нь тэрбээр дээврээ зассан гэх айлд орохдоо хар шилээ зүүчихсэн. Халаасандаа гараа хийчихсэн таахалзаж байх жишээтэй. Уг нь монгол хүнд айлд орохдоо  хэнээр ч хэлүүлэхгүйгээр бие авч явах, тухайн айлаа хүндлэх наад захын соёл гэж байдаг даа.

Д.Мөнхжаргал хатагтайн тарьсан дуулиан ийн олныг бухимдуулж байх зуур хотын даргын бас нэг орлогч хэрэг мандаалаа. Энэ нь хотын экс дарга Су.Батболдыг ажлаа өгсөн даруйд түүнийг орлож дараа нь С.Амарсайханыг хотын даргаар сонгогдоход нэгдүгээр орлогч нь Ж.Батбаясгалантай холбоотой. Учир нь тэрбээр хотын даргын нэгдүгээр орлогч болонгуутаа Тамгын газрын ажилтнуудынхаа ордог байсан нэг давхрын 00-ийг шинээр засварлаж, үнэтэй суултуур тавьж, пилта, хаалгыг нь солиод өөрийн эзэмшлийн болгож орхисон бололтой. Яг одоо энэ тухай цахим ертөнцөд шуугиан өрнөж, түүнийг дагаад өнөөх 00 өмчилж авсан дарга ч ууртай байгаа бололтой. Өөрийг нь "матсан" хүнийг олно хэмээн камер шүүлгэж байгаа эх мэдээлэл байгаа бөгөөд инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй юм шиг боловч яг ийм үйл явдал хотын захиргаанд болоод л байна. 

Тэгэхнээ бас хотын даргын бас нэг орлогч шуугиулж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч гэх О.Мөнгөншагайтай холбоотой. Учир нь тэрбээр 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдож байж. Ингэхдээ түүнийг Хан-Уул дүүргийн прокурорын газрынхан танхайн хэргээр яллаж байсан л гэнэ. Уг нь төрийн албаны босго өндөр гэж ойлгодог. Ийм  ч учраас газар, хэлтсийн дарга хийгээд орлогч нарыг сонгодог шалгуур нь өндөр л байдаг байлтай. Гэвч бодит байдал дээр нэг иймэрхүү. Хэн танил тал, арын хаалгатай нь төрийн албан орж дураараа аашилж, ес зүйгүй үйлдэл гаргаж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг оргонуулж байна. Бас хотын даргын орлогчид дотор улсын томоохон төсөл дээр ажиллаж байхдаа ажлыг унагаасан хүмүүс ч бийг энд нэхэн сануулья. 

Эцэст нь нэг сая хол давсан хүнтэй хотын дарга ч өөрөө нэр цэвэр хүн биш. Яг одоо мань эрхэм хятадуудад ногоо тарих хүлэмж барьж, нийслэлчүүдийг ногоогоор ханга гээд 50 га газар өгчихсөн гэх хэл аманд өртөөд байна. Ямартай л арга ядсан ард түмэн. За яахав эрхэм даргынхаа Туулын бургасыг хядсан гэмийг "өршөөе". Харин тэр хятадуудаар л нөгөө тариулж болохгүй хэмээн халаглаж суух вэ. Уг нь хотын даргад иргэдээ гэсэн сэтгэл байвал энэ асуудал арай өөр гаргалгаа харагдана. Улаанбаатараар дүүрэн ажилгүй  хүмүүс хэрхэн хаана хандвал өрхийн орлогоо нэмж болох вэ хэмээн суугаа. Гэтэл эрхэм даргын шийдвэр нэг иймэрхүү.