Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай мэдээлэл хийхээр болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийдэг.  Энэ ч утгаараа тэрбээр өнгөрсөн намрын чуулганаар хаалттай мэдээлэл хийх байсан юм. Гэвч МАН-ын хагарлаас болж УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байсаар намрын чуулган өндөрлөсөн билээ. Тэгвэл төрийн тэргүүний УИХ-ын чуулганд хийх хаалттай мэдээлэл юутай ч энэ өдөр товлогджээ. Түүнчлэн энэ хаалттай хурлаар ямар асуудал хөндөх нь анхаарал татаж байгаа. Тэгвэл зарим эх сурвалж, энэ удаад УИХ-аас томилогдсон Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлсэнтэй холбогдуулан энэхүү мэдээллийг хэлэлцэж магадгүй гэж байгаа бол хууль, шүүхийн гээд олон асуудал багтсан байж болохыг ч зарим нь онцолж байна.