Сүхбаатарын талбайг барьцаанд тавьжээ

Улсын төв талбай болох Сүхбаатарын талбай хувийн хэвшилд шилжсэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэ талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд Сүхбаатарын талбайн газрыг хувь хүнд эзэмшүүлж, барьцаанд тавьсан баримтыг дэлгэлээ. Тиймээс газар эзэмших эрхийг цуцлах шаардлагыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлж буй аж.

Сүхбаатарын талбайн газрын 50 хувийг эзэмшдэг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт талбайг Улаанбаатар хотын банкинд 8.6 сая ам.долларын барьцаанд тавьжээ. Тухайлбал, 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 500 сая төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4 сая ам.долларын, 2018 оны 06 сарын 27-нд 4.4 сая ам.долларын нийт 8.6 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх баримтыг тэд дэлгэлээ. Тиймээс газрын эрхийг цуцалж, шаардлагын хариуг 72 цагийн дотор өгөхийг хотын даргаас хүсэв.

Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун,  “ Энэ газрыг доогуураа гараж, дээрээ усан оргилууртай болгон өөрчлөх захирамж гарсан байсан. Хэрэв энэ газрыг хэг нэг иргэн, ААН их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан нь үнэн бол хариуцлагыг тухайн иргэн өөрөө үүрнэ. Учир нь хотын дарга энэ газар дээр ямар нэг бүтээн байууллатын ажил хийх шарадлагагүй гэж үзэн, өмнөх захирамжийг саяхан хүчингүй болгосон” гэв. 

Эх сурвалж:buzznews.mn