Талийгаач шүүгчийн хэрэгт Цагдан хорих 461 дүгээр ангийн таван албан хаагчийг шалгаж байна

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хоёрдугаар сард гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан талийгаач цусаараа гэрээслэл бичиж, улмаар дотуур хувцсаараа хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн гэж байсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байна. 

Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дашрамд мэдээлэхэд талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-аас шалгагдаж байсан юм.