ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД

Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье.
Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР