Сэтгэлгүй, хариуцлагагүй орлогч нартаа хариуцлага тооц, С.Амарсайхан дарга аа!!!

Сүүлийн үед хотын дарга хийгээд түүнийг орлох орлогч нар олны шүүмжлэл дагуулаад байгаа. Тухайлбал, төрийн том ажлыг унагасан хүнийг  Зам тээвэр хариуцсан орлогчоороо тавьсан гэсэн шүүмжлэл хотын дарга С.Амарсайханыг боорлож байсан бол түүний бас нэг орлогч нь олны дургүйцлийг хүргэж эхэллээ.

Тодруулбал, түүний зургаан орлогчийн нэгээр нь Д.Мөнхжаргал гэх эмэгтэй томилогдсон юм байна. Харамсалтай нь, Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч гэх тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гал түймэр дээр очих үеэрээ айлын шатаж байгаа байшинг оруулан сэльфиджээ. Бас болоогүй ээ. Өөрийн зургаа цахим хуудасдаа оруулахдаа "Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно" гээд биччихэж. 

Үнэдээ гал түймэр гэдэг гамшиг. Тэнд байгаль орчин сүйдэж, хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч сэтгэл санааны хувьд хямралд орсон байгаа.  Гэтэл айлын гэр, шатаж байгаа байшингийн наана ганган дэгжинхатагтай юу ч болоогүй юм шиг зургаа татуулж. Ер нь тэгээд түймэр гарч айлын эд хөрөнгө сүйдэж байхад наана нь өөрийгөө рекламдах гээд сэлфи хийж зогсох хатагтай Д.Мөнхжаргалд улсын ажлыг чин сэтгэлээсээ хийх сэтгэл, зүтгэл байх болов уу даа. Эргэлзэж л байна.  
Эцэст нь С.Амарсайхан та үнэхээр л нийслэлчүүдийн төлөө ажиллах чинь сэтгэлтэй юм бол ажлаа хийж чаддаггүй, төрийн ажлыг унагадаг, хүний зовлонгоор өөрийн пи-араа хийдэг орлогч нартаа арга хэмжээ ав.  Хариуцлага тооц. Хүний зовлон та нарын пи-араа хийх боломж биш гэдгийг ойлгуулж. Та ч бас үүнийг анхааралдаа ав. Үнэндээ та өөрийн компаниа толгойлж байсан бол ийм сэтгэлгүй хүмүүсийг ажилд тэр дундаа  орлогч даргаараа авах байсан уу. Үгүй л байх.