МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрс тодорчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Удирдах зөвлөлийн  гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх товтой. Учир нь тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бөгөөд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцдэг юм.

Тус зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилох аж. Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлжээ. Харин УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэр 20 гаруй хүн өрсөлдөж байгаа ажээ. Үүнд:

1.Сүхбаатарын Алтанцэцэг

2.Ө.Нарангэрэл

3.Дамдингийн Цоодол

4.Ваанжилын Бат-Эрдэнэ

5.Галбадрахын Ариун

6. Төмөр-Очирын Эрдэнэчимэг

7.Ц.Сарантуяа

8. Доржсүрэнгийн Жаргалсайхан

9.Гончигийн Сумъяа

10. Ж.Баяржаргал

11.Баадайн Пүрэвдорж

12.Гомбын Сүхээ

13. Х.Амгаланбаатар

14.Б.Батбаяр

15.Д.Загдсүрэн

16.Д.Батсүх

17.Лувсандоржийн Болд

18.Ц.Одончимэг

19.Мөнхөөгийн Амарбаяр

20.Ойдовын Намбат нар өрсөлдөж байна.

Үндэсний зөвлөлийн гишүүнд дараах хүмүүс нэр дэвших эрхгүй бөгөөд үүнд: 

  • Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • Улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • Бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхийг хориглодог аж.