АН-ын гишүүд батлахаа тушаахаа мэдэгдлээ

Ардчиллын анхдагчид намаасаа гарч байгаа мэдэгдэж, цэнхэр батлахаа тушаахаа мэдэгдлээ. 1990 оны ардчилсан тогтолцоог бий болгох үйл хэрэгт оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд хэмээн өөрсдийгөө танилцуулсан тэд хэд хэдэн шалтгааны улмаас ийн шийдвэрлэжээ.

Энэ талаар тэдний төлөөлөл Д.Жаргалсайхан “1990 онд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явахдаа эх орондоо хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, дэлхийн түвшинд хүрсэн хөгжлийн бий болгоно гэж хүсч мөрөөдөж, үүний төлөө 30 жил тэмцэж, зүтгэж явсан. Гэтэл эргээд харахад АН-ыг удирдаж ирсэн дарга нар эгэл жирийн гишүүдийн итгэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж байна. Бидний хүсэл мөрөөдлийг өөрсдийнхөө баяжих хэрэг болголоо.  Энэ улс орныг авлигажсан, хамжлагат феодалын тогтолцоог бий болгосон байна. АН-ын үе үеийн удирдлагууд нийтийн өмчийг хулгайлах, хувьчилж авах ажилд манлайлж оролцсон тул  АН-аас гарч байна" хэмээлээ.

Мөн тэд АН өнөөгийн дарга С.Эрдэнийг МАНАН-гийн гар хөл хэмээн тодотгов.

эх сурвалж: buzznews.mn