ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ОСОЛ ГАРЧ, ДӨРВӨН ХҮН НАС БАРЛАА

Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан хоёр ажилтан лаг руу унажээ. Улмаар тэднийг аврахаар араас нь орсон хоёр ажилтан орсон ч амиа алдсан аж.

Хэргийн талаарх дуудлага Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 17.30 цагийн орчимд иржээ. Дээрх асуудлаар бид ЦЕГ-аас тодруулахад шалгаж байна гэсэн мэдээллийг өгсөн бол НОБГ-аас тодруулахад хэргийн газар аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байна. Яг одоогоор ажилчид юунаас болж амиа алдсаныг тогтоохоор ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар барилгаас унасан байж болзошгүй гэсэн мэдээллийг өглөө.