АТГ-ын дэд дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон юм.

Тэгвэл энэ хуулийн хүрээнд АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай баттай эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны хоёрдугаар сарын 11-ний УИХ-ын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.