Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана

Нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргана. Ингэхдээ урьдчилж бэлтгэсэн 4000 тонн махыг зах үээлд нийлүүлэхээр болжээ. Нөөцийн махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 7200, хонины мах 6000 бол ямааны махыг 5500 төгрөгөөр худалдахаар төлөвлөжээ.  Мөн энэ жил махны үнийг бууруулах боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн байна.