ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЗУНЫ ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.

Тэгвэл энэ тогтоолын дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15 буюу өнөөдрөөс дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжиж байна.  Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг байдаг бөгөөд зуны бүсчлэлд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг юм. Харин өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.