ЭМЯ:

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан. Тус сургуулийн  73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ.
Энэ халдварын хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн  байцаатай будаа, алим, шарсан төмс  харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан.    
Өвчтөнүүдийн бие сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.