Ерөнхий прокурорт нэр дэвшсэн А.Цэрэнсодномыг шалгаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий прокурорын орлогчид А.Цэрэнсодном прокурорыг нэр дэвшүүлсэн. Гэвч  түүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан. Шалтгаан нь нэр дэвшигч А.Цэрэнсодномтой холбоотой их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан учраас түүнийг татсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцолж байсан. Улмаар иргэн Г.Наранхүү хоёр сая ам.доллар нэхэж, дарамталсан. Миний болон гэр бүлийн минь аюулгүй байдлыг хангаж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Тус хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.

эх сурвалж:buzznews.mn