Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

Нийслэлийн прокурорын газраас Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа аж. Мөн түүний оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, Швейцариас дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлээд байгаа. Гэвч энэхүү дансны хуулгыг тэрбээр өөрөө хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч заавал албан ёсны эх сурвалжаас өөрсдөө тодруулна гэж үзсэн ийнхүү өнгөрсөн сард дансны хуулгыг нь авчээ.